Энэ өвөл Улаанбаатарын гудамжинд хар өнгө ухарч, тоосгон улаан, тэнгэрийн хөх, тэмээн шаргал гарч ирлээ. Бид гурван долоо хоногийн турш хотын төвөөр явж, 120 хүний хувцаслалтыг ажиглав.
Хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол давхарлалт. Хасах гучин градуст ганц зузаан куртка биш, ноолууран цамц, урт пальто, ороолт гэсэн гурван давхар хувцас өмсөж буй залуус олширчээ. Энэ нь дулаан байхаас гадна өнгө хослуулах боломж өгдөг.
Ажигласан 120 хүний 47 нь ядаж нэг тоосгон улаан эсвэл хүрэн өнгийн зүйл өмссөн байв. Өнгөрсөн өвөл энэ тоо хамаагүй бага байсныг манай стилистууд онцолж байна.